Сарын настай сайдаар С.Ламбаа тодров

lambaa_700Г.Шийлэгдамба  авлигын асуудалд холбогдсоноос хойш эзгүй байгаа Эрүүл мэнд,  спортын сайдын суудалд С.Ламбааг суулгая гэж нөхдүүд тохирчээ. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Өдгөө тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа С.Ламбаагийн тухайд сарын настай сайдаар ямартай ч ирэх нь байна. Өмнө нь Л.Жамбалжавыг уг суудалд суулгах асуудал яригдаад болоогүй. Тэгээд дараа нь Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн мэдүүлж байсан ч, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь  дэмжээгүй. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан  авсан. Ер нь бол Ч.Сайханбилэг  Эрүүл мэндийн яам эзгүй хэцүүдлээ гэдэг асуудал яригдахад “С.Ламбаа шиг туршлагатай хүн яаманд байгаа ш дээ” гээд байсан. Тэгвэл одоо  сонгууль тулаад ирсэн энэ үед сарын настай сайдаар С.Ламбаагаа тодруулж таарч байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих