Бээжинд нэг хүн шувууны томуугаар өвчилжээ
Бээжин хотын эрүүл мэндийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жүн Дүнбо 4-р сарын 13-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын өвчин эмгэгийг хяналтдаа авах төвийн давтан шинжилгээний дүнд Бээжин хотод нэг хүн шувууны томуугаар халдварласныг оношлов. Өнөө өвчтний байдал тогтворжиж, уг өвчтөнтэй шууд хавьталтай 2 хүнд өвчний шинж тэмдэг илрээгүй гэжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, халдвар авсан 7 настай охин бол Бээжин хотын Шүнь И дүүргийнх ба охины аав ээж нь амьд шувууны наймаа хийдэг юм байна. Өвчтөнийг оношилсны дараа Бээжин хот H7N9 хэлбэрийн шувууны томуугоос сэргийлэх удирдах төвийг нээж, амьд шувууны наймааг хаан, тэжээвэр тагтааг сул тавихгүй зэрэг 10 төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэв.
Өнөөдрийн байдлаар Хятадад дээрх оношлогдсон өвчтнийг багтаасан нийт 44 хүн H7N9 хэлбэрийн шувууны томуугаар халдварлаад байгаагаас 11 хүн нь нас баржээ.
\Урьхан\ china radio
URL:













