Мобикомынхон дөрвөн оронтой тоог 40 сая хүргэхээ болиоч

 

Нэр төрийн баталгааг нэг компани олгох уу
Нэр төрийн баталгаа. Энэ бол Мобиком корпорацын урдаа барьдаг уриа. Янз нь хэрэглэгч 99** дугаарыг хэрэглэж, утсаа “чимдэг” бол тэр дундаа 9911 ** дугаарыг хэрэглэдэг бол Монголд манлай баянаар нэрлэгдэнэ.
Харин тэрхүү нэр хүндийг олоход Мобиком гүүр болж, монополь эрхээр олж авсан 99-тэй цифр нь цавууны үүрэг гүйцэтгэж “хугарсан” нэрийг ч холбох шидтэй юм байх. Улмаар холбоо тогтоох энгийн л нэг тоонуудыг алт, мөнгө, хүрэл зэргээр зиндаалж, хэрэглэгчдээ “баян, хоосноор” нь ялгаж байна.
Хэдийгээр харилцаа холбооны чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л үүрэн холбооны операторууд урьдчилсан болон дараа төлбөрт гэх үгсээр нийгмийн зиндааг нэрлэдэг ч Мобикомын бодлого бүр илүү гүнзгий.
Өөрөөр хэлбэл, Японы хөрөнгө оруулалттай Мобиком корпорац 1996 онд Монголд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ “GSM” сүлжээний анхны оператороор тодорч байсан. Тэр цаг хугацаанаас эхлэн хэрэглэгчийн соёлын шокон дээр дөрөөлж бас дөвчигнөж байсан нь ч Мобиком.
Сийрүүлбэл, тус корпорац “эрийн сайндаа” монополь буюу салбартаа өрсөлдөгчгүй гэх өргөмжлөлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, гаднын орны толгой угаах чадвартай, техник технологи ярьж, түмнийг “залилсан” этгээдүүд эрх баригчидтай “нөхцөж” эрээвэр хураавар хууль баталсан нь монополь нэрийг монжсон шалтгаан юм.
Тодруулбал, Мобиком манай улстай гэрээ хийхдээ, адил төстэй буюу “GSM” сүлжээний, сим карт ашигладаг компанийг 10 жилийн турш Монголд үйл ажиллагаа явуулахгүй байх заалтыг батлуулж дөнгөсөн. улмаар нээлттэй зах зээлийг боомилж, өрсөлдөөнийг хязгаарлаж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чадав.
Ийнхүү 10 жилийн турш хур .хөрөнгө хуримтлуулж чадсанаар тэд өрсөлдөгч байсан ч өнөөдөр пээдгэр хэвээр. Тиймээс луйвраар олж авсан нэр хүндээ мөнгөөр тахалж, иргэдийн сэтгэхүйг рекламаар угааж байна. Тиймдээ өнөөдөр тэд 0-9 хүртэлх цифрийг хэдэн сая хүртэл нь өсгөж чадав.
Үүнийг 9911-тэй дугаарын үнэ цэнээс тольдож болно. Зүгээр л дөрвөн оронтой тооны үнийг доод тал нь 40 сая хүргэсэн тэд хамгийн боловсон луйварчид мөнөөс мөн. Хэдийгээр иргэн өөрөө сонголтоо хийж энэ мөнгийг зарлагадаж байгаа ч “9911-тэй дугаар үнэтэй, нэр хүндтэй” гэх хавхыг мобиком тавьсан билээ.
Харин 9911-тэй дугаарыг барьсан хүнээс амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ гэж асуумаар байна. 9911-тэй дугаар авахаар утас цэнэггүй болсон ч ярьж, унтарсан “байсан ч шуудан илгээж болж байна уу. Эсвэл нэрнийхээ оронд дугаараа хэлж, өөрийнхөө үнэ цэнийг дөрөвхөн тоотой жишэж байна уу.
Ямартай ч зүгээр л дөрвөн тоо хэн нэгний нэр хүндийг илэрхийлж, нийгэм дэх байр суурийг нь илэрхийлнэ гэдэг дэндүү хоцрогдсон бүдүүлэг хэрэг юм. Тиймээс иргэдийг төөрөгдүүлж, Байгаа Мобиком дугаараар талцал үүсгэж, баян хоосны ялгааг битгий мэдрүүлээч.
Нэг л нийгмийн хариуцлагаа ухамсарласан компани нийгэмд хожмын буюу эд зүйлээр хүнийг үнэлэх, өнгөн сэтгэлгээг үрслүүлж байна. Нөгөөтэйгүүр, амьдралынхаа турш ганцхан байр авах гэж зүдэрч байгаа иргэд асар олон байхад Мобикомын ганцхан дугаар байрнаас үнэтэй байна гэдэг дэндүү харамсалтай.
Түүнчлэн Мобиком бусад үүрэн холбооны компаниудыг бодвол өртөг өндөртэй, шулаачид. Үргэлж, өөрсдийнхөө эрх ашгийг нэгд тавьж, хэрэглэгчийн эрх ашгийг өсгийддөг.
Уриалагханаар дугаараа борлуулдаг атлаа дутуу төлсөн нэгнийг шүүхэд өгөхдөө мэргэжлийн. Магадгүй “Мобиком” гэх нэхэмжлэлтэй шалдар булдар шүүх хурлууд хамгийн их хуралддаг байж мэднэ.
Магнай даргын тус “гай” болсон
Мобикомын хэрүүлийн маягтай бас нэг уриа нь “Та ярьсан л бол төлөх ёстой” гэх увиагүй үгс юм. Лимит тогтоолгосон хэрэглэгч лимитийг давуулчихаад байхад дуудлагыг нь хязгаарлахгүй баахан яриулж байгаад асар их төлбөр гаргуулж “хохьчин” ухааны юм ярих нь мобикомын заргач зангийн илрэл.
Тэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас арван сая төгрөгөөр торгуулж байсан нь ч үүнтэй холбоотой. Мөн хамгийн өндөр өртөгтэй тус компани секундын алхамд шилжих нэрийдлээр “найрка” хутгаж иргэдийг хордуулсан нь саяхан.
Тодруулбал, ШӨХТГ-ын дарга О.Магнай аль дээр үеэс эхлээд л “хэрэглэснийхээ хирээр төлье” гэх хачин гоё үлгэр хүүрнэсэн. Тэгээд л үлгэр нь биеллээ олж, амьдрал цэцэглээд л, иргэд яриад л байдаг, яриад л байдаг бараг мөнгө төлөхгүй байх нь хэмээн итгэж байв.
Тэгсэн өнөөх үлгэр нь Мобикомын тусламжтай замхарч хямдрах байтугай хямрааж орхисон. Магнай дарга ч молгидуулсан. Энэ талаар бид “Мобиком корпорацийн урьдчилсан төлбөрт хэрэглэгч нэг минутын яриаг 100 төгрөгөөр үнэлдэг байв.
Гэтэл секундын алхамд шилжсэнээр нэг секундын яриаг 2.2 төгрөгөөр үнэлж нэг минутын яриа 132 төгрөгөөр үнэлэгдэх боллоо. Судалгаагаар гар утас хэрэглэгч иргэдийн 50-с дээш хувь нь эхний минутад багтааж яриагаа дуусгадаг аж.
Үүнээс үзэхэд, хэрэглэгч 50 хүрэхгүй секунд яриад нэг минутын төлбөрөөс илүүг төлөх нь. Гэхдээ үүнд бас нэг залжин санаа шургалсан нь хэрэглэгч өөрөө секундын багцад шилжих хүсэлтээ гаргах гэнэ. Яаж ч бодсон секундын алхамд шилжих нь ашиггүй.
Тиймээс иргэд илүү мөнгө төлөх саналыг тоомжиргүй орхих нь дамжиггүй. Тэгэхээр өнөөх шударга үнэний дуу хоолой болсон О.Магнай дарга “Мобиком” компанид дөнгүүлчихлээ…Чиг үүргийн хувьд ШӨХТГ нь үүрэн холбооны компаниудын үнэ тарифийг тогтоодог байгууллага биш.
Гэхдээ О.Магнай дарга секундын алхамд шилжсэнээр хэрэглэгчийн хувьд 30 хүртэл хувийн хэмнэлт гарна гэсэн тооцоог тооны ухаанаар тайлсан гэдэг. Гэтэл толгой нь хүрсэнгүй юу, тооны машин нь алдаатай байсан уу, тэгтлээ хүссэн хэмнэлт нь доголдол үүсгэж байна.
Тодруулбал, эхний минутад яриагаа дуусгадаг гэх 50-с дээш хувийн хэрэглэгч болон түүнээс дээш минутаар ярьдаг хэрэглэгчид “хохирогч” болох нь. Тиймээс таны яриад байгаа хэмнэлт хаана байна гэж асуумаар байна.
Нөгөөтэйгүүр 50-с дээш хувь нь эхний минутад яриагаа дуусгадаг тэр систем хуучин, бүхлээр унадаг байсан хувилбарын хүрээнд яригдах учиртай. Тодруулбал, нэг минут нь 100 төгрөг учраас хэрэглэгч үүндээ Тааруулж яриагаа цэнэдэг байсан.
Харин таны ярьсан шинэчлэлд хэрэглэгч нэг минутад хамгийн дээд тал нь 1.66 төгрөг төлөх учиртай байсан юм. Үүнийг минутаар үржүүлбэл дүндээ дүн гарна. Тиймээс таны шийдвэр иргэдээ биш эрх мэдэлтэй компаниудын талд ашигтайгаар эргэлээ.
Нөгөөтэйгүүр, Харилцаа холбооны зохицуулах хороо хэлэлцээрийн ширээний ард сууж иргэдэд ашигтай “дүн” гаргах байсан ч “найрын ширээний” ард наймаалцсан бололтой” хэмээн бичиж байв.
Тухайн үед “Энэ нь эцсийн шийдвэр биш, тэгээд ч иргэд өөрсдөө сонгох юм байна. Үнээ нэмээгүй л бол яамай” гэх зэргийн үгсээр булагдаж л байлаа. Гэтэл бүхэл бүтэн ШӨХТГ-ын бодлогоор хийгдсэн ажлыг нэг компани үр дүнгүй болгож орхисон.
Бас өнөөх эцсийн биш гэж байсан үнэ өнөөдөр хэвээрээ байгаа. Чухам л секундын алхамд шилжихэд их хөрөнгө, Цаг хугацаа, техник, технологи хэрэгтэй гэж байсан. Харин өнөөдөр тэр их цаг хугацаа, техник технологийн хэрэгцээ хаана харагдаж байна вэ.
Б.Ширнэн
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих