Энэ сарын 29-ныг амралтын өдөр болгохгүй
Нийслэл хотноо энэ сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болох гэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 29-ний даваа гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгоно гэх яриа гаргаад байгаа. Хэдийгээр ийм албан бус мэдээлэл байгаа ч энэ талаар Засгийн газраас албан ёсны тогтоол гараагүй байна. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 26, 28-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш, 27,29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тээврийн хэрэгсэл өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байх өөрчлөлт хийсэн юм. Мөн энэ үеэр иргэдийнхээ ажлыг цалгардуулахгүйн тулд нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог нэмэгдүүлэн, троллейбусыг үнэ төлбөргүйгээр явуулах, томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж түр хугацаанд амраах зэрэг зохицуулалт хийсэн билээ.URL:




