Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

altankhuyag_uih-middleМАН-аас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын нэгдсэн чуулган хоёр долоо хоног дамнаж хэлэлцээд шийдвэр гаргалаа.

Хуралдаанд нийт 69 гишүүн оролцсоноос МАН-ын бүлгийн 23 гишүүн огцруулна гэж  кноп дарсан ч 46 гишүүн буюу 66,7 хувь нь огцруулах шаардлагагүй гэж үзсэнээр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан тушаалдаа хэвээр  үлдэв.

Огцруулах эсэхтэй холбоотой асуудлаар санал хураахын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг тайлбар хэлсэн юм. Тэрбээр МАН-ыг бүтээлч сөрөг хүчин байхыг уриалаад цөөнхийн бүлэг төрийн албан хаагчдын тоо өссөн гэсэн үндэслэлийг тавьсан.  Харин ч  384-өөр багассан, огцруулах үндэслэлд мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасан гэсэн. Засгийн газар хэвлэл мэдээлэл хаах шийдвэр гаргаж байгаагүй, цаашид ч гаргахгүй. Хоёр улсын харилцааны асуудлаар бол хаалттай хурал зохион байгуулна.

Г.Дэнзэнтэй холбоотой асуудлаар тайлбар хэлье. Түүнийг МУИС-д математикийн багш байхад нь долоон жилийн өмнө татаж авчирсан. Анхандаа  туслахаар ажиллаж байгаад дараа нь ахлах зөвлөх болсон. Засгийн газар байгуулсны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болгосон. Одоо Хяналт мониторингийн албыг ахалж ажилладаг. Г.Дэнзэнгээр ахлуулсан энэ албаныхан өнгөрсөн хугацаанд ИНЕГ, ТЕГ, Төрийн банк, Ашигт малтмалын газар зэрэг маш олон татвар төлөгчдийн мөнгийг идсэн уусан баримтыг гаргаж ирсэнээсээ болоод  дарамтад ч их орж байгаа, жилийн өмнөөс манай хамаатны охинтой үерхсэн юм билээ. Н.Алтанхуяг хүргэнээ ажилд тавиагүй шүү. Алтанхуягийг гутааж болно, хамаатан садан руу нь дайрч болохгүй. Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэсэн ямар ч дүгнэлт гаргаагүй. Шинэчлэлийн Засгийн газар хүнд сурталтай дайн зарласан. Харанхуй гэж зүхэхийн оронд ганц ч гэсэн лаа асаагаад өг. Арай гэж асч буй иргэдийн итгэл, хөгжлийн гал уруу ус битгий цац” гэсэн юм.

Ийнхүү Монгол улсын 27 дахь  Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулах шаардлагагүй  гэж  УИХ-ын гишүүдийн  66,7 хувь нь үзлээ.

Г.Энх


URL:

Сэтгэгдэл бичих