H7N9 вирусийн халдвар газар авч байна
Шаньдун, Жянши хоёр мужид шувууны томууны H7N9 вирусээр халдварласан анхны тохиолдол илэрч, Фужянь мужийн Эрүүл мэндийн тэнхим ч тус мужид анхны тохиолдол илэрснийг 26-ны өдөр мэдэгдлээ. Ийнхүү хүнд халдварладаг шувууны томууны H7N9 вирус Хятадын 9 мужаас илрээд байна.
Хятадын эх газарт бүртгэгдсэн хүнд халдварладаг шувууны томууны H7N9 вирус авснаар оношлогдсон тохиолдол нийт 118 хүрч, үүнээс 24 нь нас барж, 14 хүн эдгэрчээ.
Халдварын эсрэг Хятадын олон газрын холбогдох салбарынхан хамтран ажиллаж байна. Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний газар шувууны халдварт томууны H7N9 вирусийн байдлыг мэдээлэх интернетийн хуудас ажиллуулж, хотын оршин суугчид тус сайтаас сүүлийн үеийн мэдээлэл авч, тусгай мэргэжилтэнд урилга өгч лавлагаа авч байна. Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас H7N9 вирусээр халдварласан өвчтөний эмчилгээний даатгалын төлбөр, эмчлэх үйлчилгээний бодлогоо зохих хэмжээгээр өргөтгөж байна.
\У.\ CHINA RADIO
URL:






