Оросын албаны хүмүүс гадаадад данс нээлгэхийг хориглов
Оросын ерөнхийлөгч Владимир Путин 7-ны өдөр хуулийн төсөлд гарын үсэг зурж, Засгийн газрын албаны хүмүүс гадаадад данс нээлгэх, үнэт цаас эзэмшихийг хориглосон байна.
Хуулийн төсөлд зааснаар, Засгийн газрын албаны хүмүүсээс гадна албан тушаал хашиж байгаа шүүгч, парламентын гишүүн, цэрэг, прокурор, дотоод хэргийн газрын ажилтан, хотын зэрэглэлийн засаг дарга тэрчлэн сонгуульд өрсөлдөх ерөнхийлөгч, мужийн дарга, холбооны болон бүс нутгийн Думийн гишүүн, холбооны комиссын гишүүнээр нэр дэвшигч зэрэг хүмүүсийг багтааж байна. Энэ төсөлд, гадаадад данс нээлгэхийг хориглохоос гадна ямар нэг хэлбэрээр хувьцаа зэрэг гадаадын банк санхүүгийн бүтээгдэхүүнийг эзэмшиж болохгүй гэжээ.
Дээрх хүмүүсийн гэр бүлийнхэн болон насанд хүрээгүй хүүхдүүд ч тус төсөлд хамрагдах юм. Тус төсөл хүчинтэй болсон өдрөөс эхлэн 3 сарын дотор, холбогдох хүмүүс дансаа хаалгах, үнэт цаасаа таслан өгөх хэрэгтэй бөгөөд эс бөгөөс эрхийг нь хасах, тушаал бууруулах юм уу ажлаас халах болно гэжээ.
Тус төсөлд албаны хүмүүс гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглоогүй хэдий ч худалдан авахдаа өргөдөл дэвшүүлэх бөгөөд худалдан авах мөнгөө нээлттэй байлгах хэрэгтэй юм байна.
\Навч орчуулав\ CHINA RADIO
URL:




