НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР “МӨРӨӨДЛИЙН ХОТ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.
Зорилго:
Хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэн, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харахад оршино.
Уралдааны хугацаа:
Уралдаан 2013 оны 05-р сарын 11-25 хооронд явагдах бөгөөд бүтээлийг 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордоны 13 давхарт 10.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.
Хамрах хүрээ, сэдэв:
6-16 насны хүүхэд багачуудыг хамрах бөгөөд өгөдсөн сэдвээр хүүхэд бүр өдөр тутам харьцаж байдаг цэцэрлэг сургуулийн орчин, гудамж, зам талбай, тоглоомын талбайг төсөөлөн зурж болно.
- 6-9 нас “Миний мөрөөдлийн тоглоомын талбай”
- 10-13 нас “Миний мөрөөдлийн гудамж”
- 14-16 нас “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн”
Тавигдах шаардлага:
- Гар зургийн бүх төрлөөр А3 формат /42х29.7см/ дээр зурна.
- Зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаарыг, төрсний гэрчилгээний хуулбар, зургийн тайлбарын хамт хавсаргана.
Уралдааныг дүгнэх:
Уралдааныг 2013 оны 05 дугаар сарын 25-аас 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор дүгнэнэ.
Бүтээлийг насны ангилал бүрт I, II, III, Тусгайбайр эзлүүлнэ.
. Шагнал урамшуулал:
Нэгдүгээр байр: 300 000 /гурван зуун мянга/ төгрөг бэлэг дурсгалын зүйл
Хоёрдугаар байр: 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг бэлэг дурсгалын зүйл
Гуравдугаар байр: 100 000 /нэг зуун мянга/ төгрөг бэлэг дурсгалын зүйл
Шагналт байр: Бэлэг дурсгалын зүйл
Мөн дэмжигч хувь хүн, байгууллагууд өөрсдийн нэрэмжит шагналаа өгч болно.
Зохион байгуулагч:
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
Тодруулга, лавлагаа:
Утас:315320
Вэб сайт: www.mpa.ub.gov.mn
URL:




