Загасчны амийг хөнөөсөн хэргийг шалгана

images52528yhghgСиньхуа агентлагийн мэдээ: Тайваний засгийн газрын удирдагч Ма Ин-жиү 10-ны үдээс өмнө хэлэхдээ, Хятадын Тайваний талаас Филиппиний албаны усан онгоц Пин Дүн сянийн нэг загасчны амийг хөнөөсөн хэргийг тууштай шалгах бөгөөд Филиппиний засгийн газар энэ хэргийн төлөө албан ёсоор уучлалт гуйж, хэргийн эзнийг баривчилж, төлбөр өгөхийг шаардаж байна гэжээ. Филиппиний Далайн эргийн харуулын анги 10-ны үдээс өмнө мэдэгдэл гаргаж, 9-ний өдөр Тайваний загасчны онгоцыг буудсан хэргийг Филиппиний Далайн эргийг цагдах ангийн эргүүлийн усан онгоц үйлдлээ гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

 

Хятадын Тайваний засгийн газрын гадаад хэрэг хариуцсан салбарын албан тушаалтан Ши-Дин мөн өдрийн үдээс өмнө Филиппиниэс Тайваньд суугаа төлөөлөгч Антонио. Л. Басилиотой уулзжээ. Уулзалтын дараа Антонио. Л. Басилио хэлэхдээ, энэ бол харамсалтай хэрэг юм, нас барсан загасчны гэр бүлийнхнээс уучлал хүсэж байна. Филиппиний хууль хэрэгжүүлэх байгууллага Тайваний хууль хэрэгжүүлэх байгууллагатай хамт энэ хэрэгт нэгдсэн шалгалт хийж, хэргийн газар, буудсан шалтгааныг тодорхой болгож, хэрвээ хууль зөрчсөн үйл ажиллагаа байхад хүрвэл Филиппиний тал хуулийн дагуу шийтгэх болно гэжээ.

\Г.С\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих