Шуурганы улмаас 26 айл орох оронгүй болжэ
Өчигдрийн цасан болон шороон шуурганд нийслэлийн есөн дүүргийн долоо нь гамшигт өртөж багагүй хэмжээний хохирол амсчээ. Шуурганы улмаас нийслэлд 25 хашаа, 26 айлын гэр нурж орох оронгүй болсон байна. Мөн Чингэлтэй дүүрэгт рекламны том самбар машин дээр унасны улмаас зорчигч 13 настай хүүхэд гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн бол Сонгинохайрхан дүүргийн нутагт зусч байгаа иргэд шуурганы үеэр малдаа яваад сураггүй болсон гэх мэдээлэл НОБГ-т иржээ. Мэдээллийн дагуу Аврах тусгай ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, алга болсон дөрвөн иргэнийг айлаас болон малын хашаанаас эсэн мэнд олжээ.
URL:





![16d819b3b04cf966fc965d87a691fd934211589062016-12-19-12-06[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2017/02/16d819b3b04cf966fc965d87a691fd934211589062016-12-19-12-06www.urlag_.mn_3-205x125.jpg)







