Туул голын эрэг дагуух карьеруудыг хаана
Карьеруудыг ээлж дараатай хаах шийдвэр хэдийнэ гарсан. Бүгдийг нэг зэрэг хааж орхивол барилгын салбарынхан хайрганы эрэлд гарч, тэр хэрээр орон сууцны үнэ нэмэгдэх нэг үзүүлэлт болох вий гэдгээс болгоомжлон ээлж дараатай хааж байгаа.
Голын хайргыг уулын дайргаар орлуулах талаар яригдаж байгаа. Дайрга олборлохын тулд тэсэлгээ хийх нь хотын орчимд чичиргээ доргилт үүсэх, тоос шороо босох сөрөг талтайг мөн судалж байна.
Ямартай ч алсдаа зам, барилгад хайрга бус дайрга нийлүүлдэг болно гэсэн хариулт өглөө. Дайргыг хүн ам төвлөрсөн газраас олборлох боломжгүй. Тиймээс чухам хаанаас олборлох вэ гэдгийг газар хөдлөлийн зураглал, тэсэлгээ хийх аргачлал зэргийг боловсруулсны дараа олон нийтэд мэдээлэх юм байна.
Ийн уулын дайрга олборлоод эхэлбэл Туул голын эрэг дагуух хайрганы карьеруудыг нэгмөсөн хаах юм байна.
С.Уранчимэг
URL:













