“Google maps”-ийн тусламжтайгаар 18 жилийн дараа гэрээ олжээ

4b7cfaa664683765bigХятадын нэгэн эр 18 жилийн дараа төрсөн гэрээ олжээ. Тэрбээр 5 настай байхдаа сураггүй алга болсон байна. Түүнийг ар гэрийнхэн нь олон жилийн турш хайсан бөгөөд тэд амиа алдсан тухай мэдээг нь сонсохоос нааш итгэлээ алдаагүй аж.

23 настай Лю Ган нь Сичуань мужийн жижигхэн тосгонд төрсөн байна. Тэрбээр олон жилийн өмнө Фүжиан мужид цэцэрлэгт хүмүүжиж байхдаа сураггүй алга болжээ. Бяцхан хүү санаандгүй алга болж нэгэн айлынд өсчээ.Лю Ган “South China morning post” сонинд өгсөн ярилцлагадаа “Би өргөмөл гэдгээ мэддэг байсан. Нэгэн өдөр “Google maps” программ ашиглан улсынхаа газар орноор аялж байхдаа төрсөн гэрээ олж харсан” гэжээ.

Түүнийг хүүхэд байхад амьдардаг жижигхэн тосгоны газар, гүүр, зарим барилга тод үлдсэн нь 18 жилийн дараа интернэтийн тусламжтайгаар гэрээ олоход хүргэсэн юм. Лю Ганы тухай Хятадын интернэт хэрэглэгчид өдөр шөнөгүй ярилцаж, гайхаж, түүнд аз жаргал хүсчээ.

- See more at: http://world.time.mn/content/29217.shtml#sthash.mdi8k7Ci.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих