Топ модель Э.Одгэрэл “Blue sky” цамхагт амьдарч байна

 Топ модель Э.Одгэрэлийн алхах гишгэх бүр нь үргэлж л олны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ хүний ажлаас илүүтэйгээр хувийн амьдралыг нь харж, сонсох сонирхолтой хүн олон. Монголын загвар өмсөгчдөөс хамгийн “үнэтэйд” тооцогддог топ маань саяхан хувийн амьдралдаа дахин нэг өөрчлөлт хийжээ. Жил гаруйн өмнө тэрбум төгрөгөөр хувийн хаус худалдаж аваад байсан тэрбээр дахин амьдрах орчиноо өөрчилж хотын төвд сүндэрлэн боссон “Blue sky” цамхагт суурьшихаар болсон байна. Тэрбээр шинэ байрандаа ороод удаагүй байгаа бөгөөд энэ цамхагт нийтдээ тавхан айл амьдрах боломжтой аж. Загвар дизайны хувьд болоод үнэ өртөгийн хувьд Монголдоо толгой цохиж байгаа энэ цамхагт топ бүсгүйгээс гадна Даян аварга Г.Өсөхбаяр, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нар амьдарч байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад амьдрах орчноо хамгийн тайван амгалан бөгөөд тансаг байдлаар бүрдүүлэхийг хүсдэг топ маань бүх өрөөгөө хаалгагүй байлгахаар шийдсэн аж. Мөн гэрт нь байрлах тавилга, хэрэгсэл бүгд цав цагаан өнгөтэй гэнэ лээ.

humuus.mn


URL:

Нэр: So much money Огноо: 3 March 2017

Yamar business hiideg um Bol.?

Сэтгэгдэл бичих