Хакухо 25 дахь удаагаа түрүүллээ

Хакухо 25 дахь удаагаа түрүүллээ

Мэргэжлийн сумогийн Нацу башёд ёкозүна Хакухо Даваажаргал түрүүлснээр, Японы Эзэн хааны цомыг 25 дахиа хүртлээ.

Ингэснээр тэрээр элэг нэгт аварга Асашёорюү Д.Дагвадоржтой түрүүлсэн тоогоороо эн зэрэгцлээ. Хакухотой сүүлийн өдөр хүртэл өрсөлдсөн озэки Кисэносато озэки Котошогикүд ялагдсанаар түрүүлэх найдлагаа үгүй хийсэн юм.

Хэдийгээр Японы сумо бөхийн холбооны тэргүүн Кисэносатог түрүүлээгүй ч гэсэн цаашид ёкозүна цол олгож болох тухай урмын үг сонин хэвлэлээр нийтлүүлсэн ч гэсэн тус бололгүй тэрээр хоёр дахиа ялагдснаар Хакухо сүүлчийн барилдаанд ёкозүна Харумафүжитэй хэрхэн барилдахаас үл хамааран түрүүлэх боломжтой болжээ.

Ийнхүү Хакухо сүүлийн хоёр башё дараалан нэг ч ялагдaлгүй түрүүллээ.

А.Байгалмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих