Буяндоржийн экс эхнэр Герман эртэй дэр нэгтгэн төрсөн хүүгээ буцааж авсан нь гавъяат Т.Ариунааг шоконд оруулжээ
Ариунаа, Буяндорж хаа ч явсан цуг гэдгийг бэлгэдэн нэрнийхээ үсгийн тоогоор 78-78 дугаартай машин хөлөглөн салхи татуулан давхидаг гавъяатын эрч хүчтэй, цоглогийг хүн бүр мэддэг. Гавъяат өөрөө ч цаг ямагт бөөн эрч хүчийг мэдрүүлж явдаг билээ.
Урлагийн тайзнаа од болон гялалзах их хүсэлдээ автсан залуухан дуучин бусдын анхаарлыг татах гэсэндээ “Таалагдсан залуутайгаа машины хамар дээр ч секс хийхэд бэлэн” хэмээн цочроо нь гараагүй байсан Монголчуудыг эвэртэй туулай үзсэн мэт болгож байлаа.
Нэр алдрын оргил өөд мацаж явах үедээ тэрээр Сэлэнгэ аймгаар овоглосон “Ноёд”-ын гэх Буяндоржтой хайр сэтгэлийн холбоо тогтоон хүний нөхөр булаасан хэрэгт ч унаж байлаа. Гэхдээ л өнгөрөн одсон цаг хугацаа тэдний гэрлэлт хайр сэтгэл дээр тогтож байгааг батлан харуулсан.
Нөхрийнхөө анхны амьдралынх нь бэлгэ тэмдэг болсон хүүг өөр дээрээ авч оонын хоёр эвэр шиг хүүтэйгээ ижилсүүлэн өсгөхөд нь олон хүн түүнд ам сайтай байсан.
Харин саявтархан Буяндоржийн экс эхнэр Герман эртэй дэр нэгтгэн хүүгээ авч одсон нь гавъяатыг тун хүнд байдалд оруулсан аж. Ахыгаа нэхэн ганцаардах хүүгээ өрөвдөх басхүү цагийн уртад ээнэгшин эх үр бололцсон хүүгээ санах сэтгэл нь мөнхийн эрч хүч үнэртүүлж явдаг гавъяатыг усан нүдлэхэд хүргэсэн гэх юм билээ.
mongolchudiin amiral
URL:













