Харүмафүжи зодог тайлж магадгүй

Японы Мэргэжлийн сү­могийн холбооноос ёкозүна Харумафүжиг сүүлийн хоёр башёд тааруу барилдсан гэж зэмлэлээ. Тийм учир ирэх нагоя башёд зайлшгүй түрүүлэх ёстой гэж ёкозүна сонгох хорооны тэргүүн Хитоши Учияма мэдэгдлээ.
Хэрэв Харүмафүжи Д.Бямба­дорж ирэх долоо­дугаар сарын башёд хоёроос дээш унавал түүнийг зодог тайлуулахаар зориуд шахалт хийх болно гэдгээ Японы сүмо бөхийн холбоо ил тод мэдэгдэж байгаа юм.
Харүмафүжи сүүлийн хоёр башёд түрүү авах хэм­жээнд барилдаагүй тө­дийгүй дараалан хоёр өвдөг шороодож, ёкозүнагийн зин­даанд хүрч чадаагүй гэж холбооныхон үзсэн. Нагоя башёд 13 ба түүнээс дээш давбал сануулга өгөлгүй өнгөрч болох талтай.
Гэхдээ л түүнийг ирэх башёд заавал түрүүлж байж, ёкозүна цолны нэр төрийг хамгаалах болно хэмээн “Эн Эч Ки” телевизийн спортын алба уламжилжээ.
Т.Батсугар 

URL:

Сэтгэгдэл бичих