Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Г.Дэнзэн тангараг өргөлөө

84ec6578eb7bead794ae1b750241fe3b_x3Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын зарим агентлагийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх андгай тангараг өргөж, төрийн жинхэнэ албан тушаалтан болж байгаа эдгээр хүмүүст Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ажлын амжилт хүсч баяр хүргэсэн юм. Харин тэдний дунд нөгөө хэргийн эзэн хэнгэргийн дохиур Г.Дэнзэн гэх нөхөр албан үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ хэмээн ичих ч үгүй тангараг өргөөд зогсож байх нь тэр. Ардчиллын нэр дор яаж ч болдог гэж боддог  Г.Дэнзэн, Н.Алтанхуяг ахынхаа нэрээр ЗГХЭГ-ын дэд дарга болсон. Давхар “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга болсон.

Эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудал нь ил болж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадаад харилцааны яаманд удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн албан бичиг явуулж байсан. Энэ хүнийг ямар боловсролтой, ямар шалгуураар төрийн өндөр албан тушаал хаших болсныг хэн ч мэддэггүй. Харин түүний талаар саяхан ажлаа өгсөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго өмнөөс нь ичиж үхмээр зүйлийг ярьсныг санах хэрэгтэй. ХЭГ-ын ажилтнуудыг цуглуулж хурал хийгээд “Би Тэргүүн дэд болохдоо л болно, Засгийн газрын тамгыг авч, нэгдүгээр гарын үсгийг зурахыг минь та нар хараарай” гэдэг байлаа” хэмээн өгүүлж байсан юм. Тэгвэл тэрээр өнөөдөр санасандаа хүрч төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөх нь энэ дээ.

http://www.noyon.mn/index.php/i/1255


URL:

Сэтгэгдэл бичих