УИХ АТГ-ын дарга нарыг хэлэлцэх үү

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар “Ганц худаг”-т хоригдож байгаа.

Өнгөрсөн намрын чуулганаар Авлигатай тэмцэх газрын дарга нарын эрхийг түдгэлзүүлж байж хуулийн байгууллага тайлбар авах ёстой хэмээж байсан. Энэ ч утгаараа УИХ-ыв чуулганаар тэдний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн юм.

Харин энэ удаа байдал эсрэгээрээ эргэсэн. Хаврын чуулган эхэлсэн учир Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг хэлэлцэх учиртай.

Чухам хэзээ хэлэлцэх талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас асуухад “Миний мэдэх асуудал биш. УИХ-ын дарга хэзээ хэлэлцэх эсэхийг нь шийднэ” гэсэн.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл айлчлалаасаа ирсэн болохоор Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэх бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих