670 сая төгрөгийг улсад буцааж өгөөгүй байжээ

670 сая төгрөгийг улсад буцааж өгөөгүй байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сургалтын төрийн сангийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар оюутнуудад сар бүр олгож буй мөнгөн тэтгэлгийн зарцуулагдаагүй үлдэгдэл болох 669.6 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлээгүй зөрчил илэрсэн байна.

Өнгөрсөн онд дотоодын 151 их, дээд сургуульд суралцагсдад тэтгэлэг болгож нийт 102.3 тэрбум төгрөгийг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлжээ.

МХЕГ-аас дээрх 669.6 сая төгрөгийг улсын төсвийн орлого болгохоор улсын байцаагчийн акт тогтоосон байна. Түүнчлэн Сургалтын төрийн сангаас дотоод болон гадаадад суралцагсдад олгосон зээлээс өнгөрсөн оны байдлаар 64 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа гэнэ.

Үүний дийлэнх хэсэг буюу 45.9 тэрбум төгрөг нь 1994 оноос хойш гадаадад суралцахаар явсан оюутнуудын төлөөгүй зээл байгаа юм.

Б.Уран


URL:

Сэтгэгдэл бичих