“Хадмууд минь ээ, хамтдаа дуулцгааяа”

Саяхан дуучин С.Жавхлан Архангай аймагт тоглолтоо хийгээд иржээ. Түүнийг хадам аавынхаа тоглолтод оролцохоор явлаа хэмээж байсан ч УИХ-ын гишүүн Н.Батбаярын санал болгосноор тэрбээр Архангай аймагт очиж тоглосон байна. С.Жавхлан тоглолтын үеэр “Хадмууд минь ээ, хамтдаа дуулцгааяа” хэмээн уриалж архангайчуудыг уяраагаад амжсан аж. Угийн уран сайхан яриа, уянгалаг сайхан дуугаараа олныг баясгаж явдаг дуучин маань Арын сайхан хангайн ард түмнийг ийнхүү нэгэн орой байлдан дагуулжээ. Түүний эхнэр Г.Эрдэнэчимэг Архангайн унаган охин билээ.
URL:




