А.Бат-Ялалт давж заалдана

Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтын хэргийг шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж өнгөрсөн.
Түүний хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хэлэлцэж, Налайх дүүргийн шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн хорих ял оноосон билээ.
Өмнө нь түүнд тус дүүргийн шүүхээс цаазын ял оноосон ч Нийслэлийн шүүхэд хэргийг хэлэлцээд цаазын ялыг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр шүүх бүрэлдэхүүн 25 жилийн ял оноогоод байсан юм.
Харин А.Бат-Ялалт дахин хуралдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тул давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн шүүх хүлээн авсан байна.
Нийгмийн толь
URL:




