Саналын хуудасны загварыг танилцуулж эхэллээ

263f3cc125c740b54e297e7713380083_LСонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг болох саналын хуудасны загварыг сонгогчдод албан ёсны сайтаараа дамжуулан танилцуулж эхэллээ.

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас нь нэгдүгээрт агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогч саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх, хоёрдугаарт сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх, гуравдугаарт нэр дэвшигчийн гэрэл зургийг агуулсан байх гэсэн үндсэн шаардлагыг хангасан байна.Сонгуулийн ерөнхий хороо дээр дурдсан шаардлагад нийцүүлэн саналын хуудасны тоо, загвар болон саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталсан бөгөөд саналын хуудсанд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нь нэр, нэр дэвшүүлсэн намын нэр бичигдэнэ. Харин харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байхаар хуульчилсан. Сонгогч нь саналын хуудсыг авч санал бэлтгэх бүхээгт очиж, нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх зуувин дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих