Хятадын нисэхийн компаниуд үйлчлэгчдээ кун-фу сурахыг шаардах болжээ

Хятадын “Хонгконг Эйр Лайн” компани өөрсдийн онгоцны vйлчлэгчдээ кун-фугийн сургалтанд зайлшгvй суух ёстой гэсэн шаардлага тавьжээ.Нисэхийн компанийн удирдлагын vзэж байгаагаар онгоцны vйлчлэгчид байлдааны энэхvv урлагт суралцсанаар сэтгэцийн өөрчлөлтэй, согтуу болон террорист зорчигчидтой учраа ололцох боломжтой болох ажээ. Ер нь тус компанийн төлөөлөгч мэдэгдэж байгаагаар онгоцонд долоо хоногт vгэнд орохгvй байгаа хvмvvстэй эв зvйгээ ололцох хэрэг дунджаар гурван удаа гардаг байна.Хамгийн сүүлд  хоёр долоо хоногийн өмнө нэгэн онгоцны vйлчлэгч бvсгvй Бээжин-Гонгконгийн чиглэлийн vеэр онгоцны бvхээгт хөлчvvрхэн, vйлчлэгчдийн vгэнд орохгvй байсан эрийг “номхотгох”-ын тулд байлдааны урлагийн мэдлэгээ ашиглахаас аргагvй болсон байна.Энэ нь биеэ хамгаалах байлдааны урлагаар хичээллэх нь тустай гэдгийг онгоцны vйлчлэгчид мэдрvvлсэн гэнэ. “Энэ шийдвэрийг сонсоод бид ихэд гайхсан. Гэхдээ хэд хэдэн хичээлийн дараа кун-фугаар хичээллэх сонирхолтой болсон юм. Нислэгийн vеэр юу тохиолдохыг мэдэхгvй шvv дээ.Харин кун-фугийн ачаар биеэ хамгаалж чадахын зэрэгцээ энэ урлагийг эзэмшсэн дэлхийн анхны онгоцны vйлчлэгчдийн нэг болж байгаадаа баяртай байна” хэмээн нэгэн vйлчлэгч бvсгvй ярьжээ.Одоогоор зөвхөн онгоцны vйлчлэгчид кун-фугийн сургалтанд зайлшгvй хамрагдах ёстой бөгөөд харин бусад ажилтнууд сайн дураар энэ сургалтанд хамрагдаж болох гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих