ДУУ ХУУРТ ДУРТАЙ КЁКҮШЮЗАН БАТБАЯР ДУУЧИН Д.ОЮУНТҮЛХҮҮРИЙГ ЭРГҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

OyunaaaЕрөнхий сайдын зөвлөх  Кёкүшюзан Батбаяр Японд мэргэжлийн сумо бөхөөр брилдаж байхдаа дуучин Д. Оюунтүлхүүрт сэтгэлтэй байжээ.
Сумогийн Алтан хараацай  Кёкүшюзан Батбаяр дөнгөж Японд очоод ид барилдаж байсан ид өсөж яваа залуухан хөвгүүн байхад Д.Оюунтүлхүүр очоод хэдийнэ төвхнөчихсөн жаалхан охин байж. Кёкүшюзан Батбаяр жаахан л цаг зав гарвал дуучин Д.Оюунтүлхүүрийн амьдардаг Ногаяа хот уруу явдаг байжээ. Ингэж хэдэн жилийг үдсэн ч гавьтай үр дүнд хүрээгүй, Д.Оюунтүлхүүр “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амраатай дотносож, Кёкүшюзаны голыг гонсойлгожээ. Үүний дараахан Кёкүшюзан анхныхаа эхнэр П.Буянбилэгтэй гэрлэсэн. Гэтэл П.Буянбилэг нь “Камертон”-ы Ган-Эрдэнэтэй хүүхдийн үерхлээр үерхэж байсан гэдэг.
Кёкүшюзан найранд гурван дуутай, наадамд гурван даваатай шаггүй наргианч эр бөгөөд иймдээ ч дуучин бүсгүйчүүдэд дуртай байдаг бололтой. Нэгэн үе дуучин Д.Оюунтүлхүүрт хайр зарлаж явсан Кёкүшюзан Батбаяр одоо дуучин Баясгалантай хайртай гэдгээ зарлаж хамт амьдраад хэдэн жил болж, хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон. Тэрчлэн дуучин С.Жавхланд хэдэн сая төгрөг өгч, дээр нь Японд аялуулж, дуугаа дүрсжүүлэх зардлыг нь гарган өгч өөрийнхөө тухай “Кёкүшюзан” дуугаа дуулуулсан нь сайн дуучинд мөнгө хайрладаггүй дуу хуурт дуртайн шинж биз. Иймээс дуучин бүсгүйчүүдэд талтай байдаг биз.

tovchoo.mn


URL:

Сэтгэгдэл бичих