Цэнгэлийн тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хуудсанд
Шинэ монгол улсын түүхэнд хоёр удаа ”төрийн эсрэг гэмт хэрэг” бүртгэгджээ.
Эхнийх нь 1922 онд, дараагийнх нь Бадамрагчаа нарын хэрэг хэмээх энэ хэрэг. 1922 оных гэдэг нь
Сажа ламын хэрэг гээч нь байх.Бид мэдэхгүй. Харин энэ удаагийн хэрэг үнэхээр төрийн эсрэг, хуйвалдааны замаар
Засгийн газрын саарал ордонг эзлэх гэж байсан гэвэл үнэмших хүн өнөөдар хэд байгаа бол.
Кино найруулагч, нэг орлон тоглогч, гадаад пасспорт байтугай иргэний үнэмлэхгүй харъяалалгүй иргэн.
Ташаандаа нагаантай, тархиндаа тагчигтай, нүдэндээ шилтэй, үсэндээ желтэй яруу алдарт тагнуулчид маань
төрийн эсрэг гэмт хэргийг илрүүлсэн хирнээ төрөл садныг нь ч олоогүй хэвээрээ л байна.
За ингээд байж байтал гадаад хэвлэл мэдээллээр шуугиад эхэллээ.
RFA буюу Radio Free Asia гэдэг ихээхэн нэр хүндтэй олон сонсогчтой радио. Энэ радио Р.Цэнгэлийн хэргийн тухай,
төрийн эсрэг гэмт хэрэг гэдгийг хэрхэн ойлгож байгаагаа ярьж байна.
Хамгийн гол нь радио-д ярилцлага өгсөн хүн нь Германд байдаг Өвөр Монголын Ардын намын дарга
Тэмцэлт ” Хүний эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдэл нь Элбэгдорж ерөнхийлөгчийн үед гарлаа. Энэ хэргийн шийдвэр нь
Олуулаа болцгооё хэмээх уриалгын ажлын явцад ямар нөлөө үзүүлэх нь Монголын хуулийн дүгнэлтээс хамааралтай. Бид анхааралтай
ажиглаж байна” гэж хэллээ. Биднийг энд хөмөрсөн тогоондоо сонгууль ярьж, бужигнаад дуржигнатал хурхирч байхад ийм юм болоод өнгөрөв.
За мөн хилийн чанадад байдаг хятад хэл дээрх чөлөөт Boxun гэж веб хуудас байдаг. @boxun: 南蒙古人士以绝食抗议蒙古政府的迫害 http://t.co/vcEDLZeFRT
Энэ хуудсан дээр Р.Цэнгэлд монголд юу тохиолдсон байгаа тухай монгол болон бусад хэл дээрх сайтуудын тойм гарчээ.
Дүгнэлт нь энэ бол БНХАУ-ын нөлөө их байна гэсэн тухай дурдсан байна.
Үүнтэй холбоотой өнөөдрөөс эхлэн хятадын дотоодын мэдээллийн сайтууд дээр ч энэ тухай бичиж эхлэх бололтой.
1 жил 1 сар шоронд сууж байгаа Р.Цэнгэл яагаад өлсгөлөн зарлах болсон нь туйлын сонирхолтой байна.
Түүнийг БНХАУ-д буцаан өгөх тухай хэлж дарамталснаас үүдсэн гэж хэлж байна. Тэнд очоод хаашдаа үхэхээр Монголдоо үхэхээр
шийдэж өлсгөлөн зарласан тухайгаа хэлжээ. Өнөөдөр энэ 15 хонож байна.
Төр улс ч бил үү тагнуул ч бил үү.
таг чиг. Бидэнд тайлбарладаггүй юм аа гэхэд. Олон улсад, дэлхий дахинд, дэлхийн монголчуудын өмнө яагаад ийм үйлдэл хийснээ
тайлбарлах цаг ирлээ дээ. Монголын нэр хүндийг унагасан гэж олон хүн намайг ил далд шүүмжилж байна. уучлаарай хоосон нэр хүндээс илүү
нэг ч гэсэн МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ҮНЭТЭЙ гэж ахин хэлэх байна.
Р.Цэнгэлийн хувьд эхнэрт нь батлан даалтаар гаргана гэсэн цуурхал тараагаад 3 хонож байна. Түүний бие муу байна. Гарч ирсэн ч ухаан санаа нь орон гаран,
хөл дээрээ зогсч чадахгүй хэвтрийн байна. Хамгийн гол нь оюун санаа нь үхчихсэн байна. Түүнийг эмчлэхэд сайн санаа гаргаж, тусалж дэмжих хүн байвал бид
дуртайяа хүлээн авах болно.
Эхлээд юу ч гэсэн шоронгоос нь суллаад аваадхая.
Зовж зүдэрсэн цагт нь элэг нэгтэндээ туслах монгол ахан дүүс олон байгаа гэдгээ утсаар, facebook-ээр илэрхийлсээр байна.
Хилсээр хорьж тамалсан засаг төр ч гэсэн гэм алдаагаа засах л ёстой. БИД ХАРЖ БАЙНА. Хүлээж байна.
Г.Нямочир
URL:




