Улиастай гол хоггүй болно

“Зөв сэтгэл” төрийн бус байгууллагын гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнгөрсөн амралтын өдөр Улиастай голын хогийг түүж, цэвэрлэжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уг санаачлагыг дүүргийн Хөдөлмөр халамжийн газраас санхүүжүүлж өгсөн байна. Түүнчлэн тус дүүргийн тохижилт үйлчилгээний компани цуглуулсан хогийг нь ачиж хамтран ажилласан аж. Хэрэв дүүргээс тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллавал цаашид Улиастай голын хогийг бүрэн цэвэрлэх боломжтой гэнэ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Өөдлөн

URL:

Сэтгэгдэл бичих