Шүдний өвчнийг анагаахуй
1. Шүд өвдвөөс туулайн халуун цөс түрхвэл эдгэх ба бөхжих
2. Гавартай саримсаг шүдэндээ шавж боовоос сайн
3. Шүдний өвчинд бургасны мөөгийг усанд зөөлөн буцалгаж хөргөөд түрхэх ба зайлах сайн
4. Шүд хорхойтох буюу буйл багалзуураар хавдахад хонины халуун сүү уух сайн
5. Шүдний өвчнөөс сэргийлэхдээ чихэр, чихрийн төрлийн хүнс багаар хэрэглэж, өглөө оройд байнга хатсан ааруул, хурууд идвээс шүд бэхжинэ.
6. Төмс, цагаан гаа, загийн үр, хех давс 4-ийг адил хэмжээгээр хольж чанаж шүдээ зайлбал шүдний өвчинд сайн
7. Шүдний өвчинд зэрлэг цахилдаг чанаж зайлах сайн
8. Шүд өвдөхөд перец, давс хоёрыг хольж сайн нүдээд зуувал сайн
9. Хорхойтсон шүдийг лантанзны үрээр утдаг. Ю.Хүний шүд ихэвчлэн дараах байдлаар өвдөж өвчилдөг. Үүнд:
а) Жинхэнэ унах гэж өвдөнө.
б) Доороос даарснаас болж өвдөнө. Энэ нь буйл өвдөж хавдах, ихээхэн янгинаж өвдөнө. Үүнд доод биеэ сайн дулаалбал амархан зүгээр болно.
в) Буйл хавдан янгинаж, чихээр хаяа их бага хатгаж байвал хийгээр өвдөх гэнэ. Хонины махаар гурван хуушуур хийж эмчилнэ. Нэг хуушуураа марльд боон өвдсөн газартаа гаднаас нь жин тавина. Нөгөө хоёрыг нь шүдээрээ хазаж удаанаар жигнэх маягаар иднэ. Ингэвэл өвчин аажмаар эдгэнэ.
г) Хөөрөлтөөр буйл хавдсныг сойзоор угааж болно. Эсвэл чигчилж цус гаргаж болно. Үүнийг тэмээний хөх хорголын үнсийг марльд боож иүлсээрээ дэвтээж нөгөө хавдсан буйлан дээрээ тавьж хөхүүг зхэд хагарч цус гарч эдгэнэ.
11. Арцыг усанд хийж хандлан хандыг сойзон дээр дусааж шүд ба амаа угаах хэрэгтэй. Харин залгиж болохгүй. Өдөрт нэгээс дзэш угаавал өвчин эдгэх ба шүд бэхжих талтай,
12. Шүд өвдвөөс тэр талын хөлийн нарийн шилбэний дээрх судсыг бяцхан төөнөвөөс бас эдгэрдэг явдал бий.
Шүдний өвчнийг анагаах чухал дөрвөн хэрэгсэл
а. Хэсэгхэн мугваа (шар дэр буюу мөгөв гэх нь бий) усанд буцалган хандапж, бүлээнээр нь амаа зайлах бөгөөд өвдөж буй буйлын харалдаа аль болохуйц удаан байлгана. Хөрмөгц нь асгаад дахин балгаж зайлна. Ийнхүү хагас цагийн дотор 5 удаа зайлбал зохино.
б. Бага зэрэг гахайн өөх ( болгосон, түүхий, давсалсан аль нь ч болох) авч өвдеж буй шүдний харалдаа буйл хацар хоёрын завсар тавина. Өөхийг өвчин намдтал 15-20 минут байлгах бөгөөд удаан хугацаанд дахиж өвдөхгүй.
в. Таван салааны бяцхан үндсийг шүд өвдөж байгаа талынхаа чихэнд хийж өвчин намдтал байлгана. Хагас цагт намдана.
г. Жижиглэн хэрчсэн бөөрөлзгөний навч, гааны навч, 30 гр орчим дарсны цууг шилэн саванд хийгээд 3 едөр байлгана. Энэхүү хандаар амаа зайлна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.







САЙН БАЙНА УУ МИНИЙ ХАЦАР ДЭЭР ЮМ ГАРЧЛАА ХАВДААД ТЭГЭЭД ИДЭЭТЭЙ ИДЭЭ НЬ ДОТРОО ЭНЭ ШҮДНЭЭС БОЛЖ ГАРХУУ