ХДХВ-ийн халдвар тээгч 142 боллоо

43776_80292ХДХВ-ийн халдварт тээгчид нэмэгдсээр, эмч мэргэжилтнүүд тоолсоор сүүлийн хэдэн жилийг үдлээ. Өнгөрөгч долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1008 хүн хандаж үйлчлүүлснээс 684 буюу 68 хувь нь урьдчилан сэргийлэх сайн дурын үндсэн дээр хандаж үйлчлүүлжээ. Эдгээрээс 102 нь БЗДХ-т өвчтэй илэрч, хавьтлын судалгаа, эмчилгээнд орсон байна.

Харин энэ сарын 5-нд сайн дураараа үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээнд ХДХВ-ын эсрэг бие эерэг илэрч онош нь батлагджээ. Уг үйлчлүүлэгч нь 30-34 настай, эрэгтэй. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Энэ нь ХДХВ-ын батлагдсан 142 дахь тохиолдол болон бүртгэгдлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих