2015 онд Хятадын гадаадад хөрөнгө оруулалах хэмжээ 150 тэрбум ам долларт хүрнэ

chian food3(1)Тун саяхан Хятадын Шуанхуй хувийн аж ахуйн нэгж 4 тэрбум 700 сая ам доллараар дэлхийн хамгийн том гахайн мах нийлүүлдэг Америкийн Смит Филд хүнсний компанийг амжилттай худалдан авсан нь олны сонирхлыг татаж байна. Иймэрхүү гадагшаа амжилттай гарсан жишээ нь улам олон Хятадын аж ахуйн нэгжийг хил дамнан техник болон брэндийг худалдан авч, улмаар өөрийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хүсэлтэй болсныг харууллаа. 27-ны өдөр Хятадын Худалдааны яамны хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Чэнь Рүньюнь сэтгүүлчдэд хэлэхдээ, 2015 он гэхэд Хятадын гадаадад хөрөнгө оруулах хэмжээ 150 тэрбум ам долларт хүрэх болно гээд Хятадын аж ахуйн нэгжийн хил дамнасан худалдааны амжилтыг Хятад улс ” шинэ колоничлол” хэрэгжүүлж байна гэсэн гадаадынхны сэжиг тааварт хариулт өгсөн байна.

Тэрээр хэлэхдээ,

2012 оны эцсийн байдлаар, Хятадын гадаадад хөрөнгө оруулалсан нөөц 500 тэрбум ам долларт, аж ахуйн нэгж нь 20 мянгад хүрч, гадаад хөрөнгийн нийт хэмжээ 2 триллион ам долларт хүрсэн. Мөн Хятадын аж ахуйн нэгж 13 улс оронд 16 эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулж, нийт хөрөнгө оруулалт нь 4 тэрбум ам долларт хүрч, жилийн үйлдвэрийн хэмжээ 10 тэрбум ам долларт хүрчээ. 11-р таван жилийн хугацаанд, Хятадын аж ахуйн нэгжийн гадаад дах хөрөнгө оруулалтын хурд 10-р таван жилийн хугацаанаас 7.6 дахин өсч, жилд дунджаар 34.3% нэмэгдэн, энэхүү өсөлтийн хурд нь мөн үеийн дэлхийн дундаж өсөлтийн хурднаас хол давсан байна гэжээ.

Хятадын Худалдааны яамны Хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Чэнь Рүньюүнь нарийн тодорхой тоо баримтаар Хятадын аж ахуйн нэгж гадаадад ажил үйлс эрхэлж байгаа байдлыг сэтгүүлчид танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, Өнөө Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад ажил үйлс эрхлэх байдалд гадаадад шууд хөрөнгө оруулах, төсөл хэрэгжүүлэх, хөдөлмөрлөх хүчний хамтын ажиллагаа зэрэг олон хэлбэр багтаж байна гэжээ.

Хятадын аж ахуйн нэгжийн гадагш тэлэх цар хүрээ өргөжихийн хэрээр хүндрэл бэрхшээл ч ихсэж байна. Тухайлбал, тэд олон улсын ширүүн өрсөлдөөнтэй тулгарахын зэрэгцээ шударга бус эрх эдэлж байна гэжээ.

Хятадын аж ахуйн нэгж хэвлэл мэдээллийн дарамтад учирч байна. Зарим хэвлэлүүд Хятадын нөөц баялаг дээрэмдэх онол, заналхийллийн онол, нийгмийн хариуцлагын онол зэргийг зориуд зохиож, Хятадын аж ахуйн нэгжийг ёс бусаар шүүмжлэн хардаж байна. Бүр цаашлаад зарим нь Хятад улс аж ахуйн нэгжээрээ “шинэ колоничлох үзэл” хэрэгжүүлж байна гэсэн шүүмж нийтэлж байна. Үүнийг Хятадын Худалдааны яамны Хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Чэнь Рүньюүнь няцаалаа.

Чэнь Рүньюүнь онцолж хэлэхдээ, аж ахуйн нэгжүүд хамтаар хөгжих урьдчилсан нөхцөл дор гадаадад хөрөнгө оруулж хамтран ажиллахыг Хятадын Засгийн газар дэмжинэ. Энэ нь тухайн газар оронд бодитой ашиг тус хүртээсэн төдийгүй өөр өөрийн эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг ахиулсан юм. Иймээс холбогдох улс орон, Засгийн газрын бус байгууллага ба хэвлэлийнхэн Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулах, хамтран ажиллах ажиллагааг бодитойгоор харж, хөрөнгө оруулалтын шударга, нээлттэй орчин бүрдүүлэхийг хүчтэй уриалсан байна.

“Бид ч гэсэн гадаадад хөрөнгө оруулан хамтран ажиллах туршлага сэтгэгдлээ дэлхийн орнуудтай хуваалцан, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахыг хүсдэг ” гэжээ.

Чэнь Рүньюнь хэлэхдээ, 2015 он гэхэд Хятад улсын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт 150 тэрбум ам.доллар, гадаадад гэрээгээр хийгдэх шинэ төсөл 180 тэрбум ам.доллар, аж ахуй эрхлэлтийн хэмжээ 120 тэрбум ам.долларт тус тус хүрнэ гэжээ. Энэ зорилтоо биелүүлэхэд тэрээр итгэл дүүрэн байлаа:

“Бидэнд одоогоор маш олон ашигтай нөхцөл бий. Хятадын гадаад валютын нөөц 3 триллион 400 тэрбум ам.долларыг давсан бөгөөд үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөн сайжруулж байна. Хятадын аж ахуйн нэгж гадагш гарах талаар нэлээд туршлага хуримтлуулж, нэлээд бат суурийг тавьсан байна. Хятадын засгийн газар дэлхийн орнуудтай эдийн засаг худалдааны харилцаагаа тасралтгүй сайжруулан хөгжүүлж байгаа бөгөөд боломжийн олон механизмыг байгуулсан. Энэ нь Хятадын аж ахуйн нэгж хурдтай илүү сайнаар гадагшаа алхахад харьцангуй таатай орчин, дэмжлэг үзүүлсэн. ” гэжээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих