Сноудений хүсэлтээс татгалзахыг Эквадороос хүсэв

images025fgfdfddfdfЭквадорын ерөнхийлөгч Рафаэл Корреа 29-ний өдөр хэлэхдээ, Америкийн дэд ерөнхийлөгч Байден 28-ны өдөр надтай утсаар ярьж, Сноудений хүсэлтээс татгалзахыг хүссэн гэжээ. Сноуден улс төрийн орогнол хүссэнээс хойш Эквадор Америкийн дээд давхаргын хэлэлцээг анх удаа олон нийтэд мэдээлж байгаа нь энэ юм.

Корреа мөн өдөр телевизээр үг хэлэхдээ, 28-ны өдөр би Байдентэй найрсгаар ярилцаж, “Призм” төслийг задруулагч Сноудений улс төрийн орогнол хүссэн хэргээр санал бодлоо солилцсон. Байден Америкийн өмнөөс уг хүсэлтээс татгалзахыг Эквадороос хүссэн гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Сноудений хүсэлтийг шийдэхдээ Эквадор Америкийн саналыг бодолцоно. Гэвч эцсийн эцэст Сноуденд улс төрийн орогнолын эрх олгох эсэхийг Эквардын тал шийдвэрлэнэ гэжээ.

Америкийн засгийн газар олон жилийн турш дотоод гадаадын интернет сүлжээний ажиллагаа ба ашиглагчдын мэдээллийг хянаж байгаадаа Олон улсын хамтын нийгэмлэгт тодорхой хариулт өгөх ёстой гэж Корреа илэрхийлэв.

\Урьхан\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих