Н.Энхбаярыг наадмаас өмнө суллах уу?
МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах нь гэсэн бор шувуу гараад удлаа. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө л суллах тухай яриа гарсан ч тэгсхийгээд намжсан. Одоо ч гэсэн суллах тухай яриа байна. Хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Олны үг ортой гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ынхан Н.Удвалаа илгээсэн нь МАН-ын саналыг хуваах АН-ын санаа гэсэн нь үнэн гэлтэй. Мэдээж хөрөнгө мөнгө, цаг хугацаа, нэр нүүр шаардсан энэ сонгуульд хүнээ нэр дэвшүүлсэн нь улс төрийн тохиролцоотой холбоотой нь дамжиггүй. Тэгвэл олны хардлагыг дагуулсан тохиролцоо гэх нь үнэхээр үнэн юм хэзээ хэрэгжих бол. Энэ тухай хэд, хэдэн улстөрчөөс лавлахад “Сонгуулиар тохиролцсон эсэхийг нь мэдэхгүй. Н.Энхбаярыг суллах тухай яриа бол бий. Хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байна. Наадмын өмнө суллана гэсэн яриа гарсан байна лээ” гэлээ. Үүнийг илтгэх гэсэн шиг “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бусдад хүн ёсоор хандах ёстой. Н.Энхбаяр даргын эрүүл мэндийг нь бодолцон хүндэтгэлтэй хандаж суллахад буруудах юм байхгүй” хэмээн МАХН-ын нэр бүхий дарга нарын ярилцлага өдөр тутмын сонины хуудаснаа хөвөрчээ. Энэ байдлаар Н.Энхбаярыг суллана гэсэн шуум яриа үнэн болж магадгүй нь.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL:













