Тэлмэний дулааны цахилгаан станц барих концессийн гэрээнд гарын үсэг зурлаа

Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 100 мвт-ын хүчин чадалтай дулаан цахилгаан станц барих шинэчлэн төгөлдөржүүлсэн концессийн гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Шинэ Ази” группийн ерөнхий захирал Л.Төрбаяр нар гарын үсэг зурлаа.
Энэ дулааны цахилгааны станц нь Завхан, Говь-Алтайчууд түүнчлэн төвийн бүсийн эрчим хүчний хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлэх онцгой ач холбогдолтой аж.
Түүнчлэн Тэлмэний дулааны цахилгаан станцыг барих Концессийн гэрээг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр шуурхайлан шийдсэнээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эрчимжих өргөн боломжийг олгожээ.
Бүтээн байгуулалтын ажлыг энэ дулааны улиралд эхэлж, 18 сарын дараа ашиглалтад өгөх юм.

URL:













