Дорнодын АН сая саяар салют буудуулжээ

dornodododododЦ.Элбэгдоржийг сонгуульд ялсан баярыг АН-ынхан газар сайгүй салют буудуулан тэмдэглэсэн. Хөдөө орон нутагт бүр шөнийг өдөр болтол нь гэрэлтүүлж салют буудуулжээ. Дорнодын АН ялалтаа нижгэр тэмдэглэж санал тоолсон шөнө аймгийн төвийнхнийг унтуулаагүй гэнэ. Шөнөжин салют буудуулсан агаад хамгийн мундагийг нь хамгийн  сүүлд нь буудуулсан агаад ганц тэр салют л нэг сая төгрөгийн үнэтэй байжээ. Сая саяар нь салют буудуулсан гэхэр аргагүй л мөнгөтэй нам бололтой. Ялалтын баяртаа л 10 гаруй саяыг агаар луу буудсан гэнэ.  Гэтэл энэ аймгийн Халх гол сумд өнгөрсөн өвлийн зуднаар модоо барьж хотоо харлуулсан айл зөндөө байдаг.  Тэнгэрт цацаж байхын оронд тэр хүмүүсыг малжуулсан бол олон нийт үнэлэх байсан. Намын байранд нь ороход л тансаг зочид буудал мэт харагддаг Дорнодын АН энэ сонгуульд мөнгөөр огтхон ч дутаагүй бололтой.

 

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих