Орон нутагт их, дээд сургуулийн хуваарь цөөн ирж байна гэжээ

Өнгөрч буй долоо хоногт “11 11” төвд хандсан 1100 шахам иргэний тал хувь нь орон нутгаас холбогджээ.
Их, дээд сургуулийн хуваарь орон нутагт цөөн тоотой ирдгийн зэрэгцээ мэдээлэл нь нээлттэй бус байна. Мөн элсэлтийн шалгалтын бүх мэдээлэл онлайн хэлбэрт шилжсэн нь хөдөөгийнхөнд хүндрэлтэй байна. Онлайнаар бүртгүүлж, мэдээллээ шалгаж чадахгүй байна гэсэн гомдол зонхилжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох сургуулийн сургалтын албаны утас, хаягийг гомдол гаргагчдад хүргэж, зарим асуудлаар мэдээлэл өгсөн байна.
Шалгуулагчийн материал автомат машинаар засагдах тул буруу гарах үндэслэлгүй, харин онооны талаар гомдолтой бол ажлын 5 хоногт багтаан Боловсролын үнэлгээний төвд өргөдөл гаргаж болно. Өргөдлийн дагуу материалыг нягтлан шалгаад хариу өгнө гэж яамнаас тайлбарласан байна.
А.Сүрэн
URL:













