Ихэнх нутгаар бороо орно

Ихэнх нутгаар бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгаар 34-39 градус, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Долоодугаар сарын 5-ны байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Увс нуурын сав Хархираа, Түргэн гол мөн түүнчлэн Хэнтэй нуруунаас эхтэй Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануурхот орчимд үерийн түвшинг тус тус даваад байна. Иймд дээр дурдсан голуудын дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн энэ сарын 9, 10-нд нутгийн төв хэсгээр усархаг аадар бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих