Гурав хоног баярлахад 350 мянган төгрөг

Хоёр хоногийн дараа бид тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна.
Энэ наадмаар инфляц буурсан, иргэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл авах боломжтой болсон. Энэ нь манай улсад хуримтлалтай дундаж давхаргынхан хэд байгааг тодорхойлох боломж юм. Харин хоёр жилийн өмнө шинэ жилийн орой он солигдох мөчийг угтахдаа хамгийн багадаа 60 мянган төгрөгөөр тэмдэглэдэг байж.
Тэгэхээр наадмын гурван өдөрт хэдэн төгрөг зарцуулдаг байсан нь тодорхой. Энэ жилийн баярын төсөв айл өрхүүдэд хэрхэн буух бол. Бидний хэлж заншсанаар хорхог, айраг, хуушуур идэхгүйгээр наадмыг төсөөлөхгүй. Үүнд дунджаар 120 мянга орчим төгрөг зарцуулах нь.

Эхний өдөр нь идэж уух зүйлдээ хэдэн төгрөг зарцуулахыг тооцоолоход ийм байна. Онцолж хэлэхэд энэхүү мөнгөн дүн нь зөвхөн гэр бүлээрээ голын эрэг дээр очоод мах шарж, айраг уухад зарцуулагдах юм. Энэ жил өргөн хэрэглээний барааны үнэ харьцангуй буурчээ.
Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Цэцэгмаа “Мэдэхгүй. Ямартай ч гэр бүлийнхэнтэйгээ бас ах дүү нартайгаа салхинд гарч хоёр хонох гэж 250 мянган төгрөг нийлүүлж байсан” гэв. Гэтэл төв цэнгэлдэхэд очиж бөх үзнэ. Мөн соёолон морины тоосонд даруулахыг хүсдэггүй хүн гэж үгүй.
Тиймээс Хүй долоон худаг явна. Ингээд тооцоолбол хамгийн багадаа 350-400 мянган төгрөгөөр гурав хоног наадах бололтой. Баянзүрх дүүргийн иргэн Д.Нямсүрэн “Өнгөрсөн жил 200 мянган төгрөгөөр 10 өрх нийлж байсан. Хүүхэд багачуудаа оролцуулбал 60-70 орчим хүн амралтад хоёр хоносон. Ах дүү нараараа нийлээд сайхан юм билээ. Энэ жил хүүхдүүд зарлага өндөр байна гэцгээж байсан болохоор ач зээ нартаа чихэр жимс авч өгөөд айл хэсээд л таарах байх” гэсэн юм.
URL:




