Харцага цолтон таваар нэмэгдлээ

Баяр наадмын зургаагийн давааны барилдаан дууслаа.
Монгол Улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр олимпийн аварга Найдангийн Түвшинбаярт өвдөг шороодлоо.
Начны болзол хангаад байсан олимпийн аварга маань ийнхүү харцага цолны босгыг түрүүлж давлаа.
Начин цолны болзол хангасан байсан Э.Оюунболд улсын заан Т.Санчираар даваагаа ахиулж харцага цолонд хүрлээ.
Начны болзол хангаж зургаагийн даваанд тунасан шинэ цолтон Намсрайжав харцагын хүү Батсуурь Л.Цэрэнтогтохыг өвдөг шороодуулж аавынхаа цолонд хүрлээ.
Тавын даваанд харцага Х.Содномдоржийг давсан Б.Батмөнх начин улсын заан Ч.Санжаадамбаар харцага цолны болзол хангалаа.
Улсын начин Б.Гончигдамба улсын начин Э. Энхбатыг давж харцага цолны болзол хангав.
Ийнхүү долоогийн даваанд таван харцага үлдэж байгаа тул заан цолтон төрөх нь ээ.
У.Бадамаа
URL:




