С.Жавхлан Буриадад “Хамаг Монгол” тоглолтоо хийнэ
Өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн санаачилсан “Хамаг Монгол” тоглолт Улаан-Үдэд болох юм байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 7, 8-ны өдөр “УБ Палас”-т “ХАМАГ МОНГОЛ” монгол туургатны хүндэтгэлийн нэгдсэн тоглолт сэтгэл хөдөлгөм болж өнгөрсөн билээ. Энэхүү тоглолтод С.Жавхлан өөрийн 10 гаруй дуунаас дуулж Тува улсаас Монгуш Сайдаш, Буриад улсаас Чингис Раднаев, Өвөрмонголоос Машбатын Баяасгалан, Халимагаас Шараев Дима ирсэн бөгөөд дуучид маань тус бүр өөрсдийнхөө уран бүтээлээ өргөн барьсан.
Өнөө цагт Монгол үндэстний бахархал улам доройтож байгааг эрдэмтэн мэргэд, түүхчид ярьж дүгнэсэн нь бий ч тодорхой алхам хийхгүй байсаар Монгол гэх тодотгол бүхий үнэт зүйл, түүхүүд алдагдсаар буй юм.
Энэхүү үнэт зүйл түүхийн нэгээхэн хэсгийг түмэн олон Монгол туургатан даяар ёслол төгөлдөр зохион байгуулж, мартагдаж байгаа түүхийг эргэн сануулах, таниулах, сурталчлах ажлуудыг нэгэн цогц болгон ашгийн бус төслийн түвшинд бэлэн болгосон нь энэ билээ.
URL:













