МАХН-ын удирдлагууд намаа удирдаж чадахгүй байна гэв
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нараас албаны болон намын хариуцлага нэхэх асуудлаар СХД-ийн МАХН-ын Хяналт, ёс зүйн дэд хорооны зүгээс хэвлэлийн дамжуулан шаардлага хүргүүлж байна. Тэдний хэлэхдээ МАХН шударга нам байсан байх ч ёстой гэж онцоллоо. Гэвч энэ намд шударга ёс алдагдаад байгаа учраа ийнхүү хэвлэлд хандахаар болсноо илэрхийллээ. Өнгөрсөн орон нутгийн сонгууль болон ерөнхийлөгчийн сонгуулиар намын дэд дарга Тэрбишдагва зохион байгуулалтгүй, хариуцлагагүй ажилласан гэж тодотгож байна. Нөгөөтэйгүүр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн штабын даргаасаа татгалзсан нь мөн л сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлсөн гэж СХД-ийн МАХН-ын 1000-тын хороо болон ёс зүйн хороо үзэж байгаа юм байна. Тэдний хэлснээр намын уугуул жинхэнэ гишүүд үнэгүйдэж шинээр өөр намаас хөөгдөн ирсэн гишүүдэд намын эрх ашиг үйлчилж байна гэж бухимдаж байна. СХД-ийн МАХН-ын 1000 даргаас авхуулаад намын жинхэнэ гишүүдийг намаас хасах шалтгаангуй байхад нь шахан гаргаж байна гээд намын төв хорооны удирдлагууд хариуцлагагүй, үр бүтээлгүй, хууль зөрчсөн, шударга бус шийдвэрүүд гаргаж байна гэсэн юм.Ийнхүү хэвлэлийн хурлаар дамжуулан СХД-ийн МАХН-ы Хяналт, ёс зүйн дэд хорооны гишүүд МАХН-ын төв хорооны Дарга нар намаа удирдаж чадахгүй байна гэж үзэн намын ээлжит бус Бага чуулганыг яаралтай хуралдуулахыг шаар/длаа. Намын дэд даргатай холбоотой хууль бус асуудал ихээхэн яригдаж байгааг ч хэлээд авсан. Иймээс ёс зүйн алдаа гаргасан Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэж уламжилсан юм.
Мэдээг бэлтгэсэн : Л.Баярмагнай /tv5news.mn
URL:




