Мянган оюутны байр энэ сард ашиглалтад орно

Мянган оюутны байр энэ сард ашиглалтад орно

Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс саяхан 1000 оюутны байрны барилгын ажлын явцтай танилцав.

Барилгын гадаад болон дотоод засал бүрэн дууссан бөгөөд одоо дотоод сангийн ажил болон цахилгааны монтажийн ажил явагдаж байна.

БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг барилгын ажлын явцтай танилцаад “Барилга гүйцэтгэгчдэд барилгын ажлыг энэ сарын 20-ны дотор дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг өгсөн” гэв.

Байр ашиглалтанд орсны дараа аль сургуулиас хэдэн оюутан оруулах, болон бусад менежментийн ажлыг Монголын Оюутны Холбоонд хариуцан ажиллах аж.

Б.Туул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих