Лхас хотын Шодон баяр 8-р сарын эхээр болно

images54vcfЛхас хотноо жил бүр зохиогддог Шодон баяр 8-р сарын эхээр болно. Сэтгүүлч Лхас хотын Шодон баярыг зохион байгуулах комиссоос мэдээлснээр, тус наадмаар бурхан дэлгэх, төвд жүжиг тоглох зэргийн уламжлалт арга хэмжээнүүд зохиогдохоос гадна онцлог шинэлэг олон арга хэмжээ зохиогдох юм байна.

Лхас хотын энэ жилийн Шодон баяр 8-р сарын 6-12 болтол 6 хоног үргэлжилнэ. Баяраар Лхас хотод Танка, уран бичлэг зураг, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд зохиож, ТӨЗР-аас олдсон төвд болон хятад уран бичлэг, уран зургуудыг дэлгэн үзүүлэх ба гаднаас уран бичээчид, уран зураачдыг урьж олны нүдэн дээр гарын эрдмийг нь гайхуулан, үзэгч олны мэлмийг мялаах юм байна. Мөн төрөл бүрийн танка урлах эрдмийг танилцуулан, биет бус соёлын өвд орсон танкаг хамгаалж буй ололт амжилтыг танилцуулах болно.

Тус наадмаар бас “Тэнгэр тал” унадаг дугуйн богино зайн тэмцээн болох гэж байна.

\Ц\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих