Танай компаний брэндийг бататгах асуултууд

Хүмүүс соёлыг танин мэдсэнээр өндөр ур чадвартай ажил горилогч нарыг хүчтэй татах боломжийг бүрдүүлдэг. Ажил олгогчийн сайн брэнд нь соёлыг нэгтгэсэн байдаг бөгөөд танай байгууллагад эргэлзсэн ажил горилогчдод сэтгэгдэл төрүүлж чадах биет бус ашигтай зүйлсийн нэг юм.
Цаашилбал, брэндинг зорилтот бүлгийн үзэгчдэд хүрч чадсан бол танай байгууллагад эргэлзсэн хүмүүст зориулж ажил олгогчийн брэндийг тодорхойлох хэрэгтэй. Брэндээ аль хэдийнэ бодит болгосон эсвэл хийх хүсэл эрмэлзлэлтэй байгаа бол юун түрүүнд ажилчдаасаа эхэл. Судалгаагаар ажилчдын ихэнх нь байгууллагадаа эргэлзэж явдаг учраас танай одоогийн ажиллах хүчнээс үнэн сэтгэлээсээ асууж лавлах хэрэгтэй. Танай одоогийн ажиллах хүчин бол экспертүүд. Хэрэв та тэдний туршлагаас өөр зүйлээс эхэлсэн бол зохиол бичиж байгаагаас өөрцгүй.
25_6ZUVLUGUU
Ажилчдаасаа дараах асуултуудыг асуух хэрэгтэй:

Үнэт зүйлсийн талаарх асуултууд

  • Бид байгууллагадаа итгэдэг үү?
  • Бидний хийгдсэн төслүүдээс алийг нь онцлох вэ?
  • Таны ажлын гүйцэтгэлд ямар шаардлага шүүмжлэлтэй байна вэ?
  • Тэдгээр нь шударга байж чадаж байна уу?
  • Бид харилцагч нартай хэрхэн харьцдаг вэ?
  • Ямар харилцагч нар хамгийн их анхаарал татдаг вэ?
  • Соёлын асуултууд
  • Та яагаад энд байна вэ?
  • Бидэнд ямар давтагдашгүй өвөрмөц зүйл байдаг вэ?
  • Та харилцагчтай ямар харилцаатай байна вэ?
  • Яагаад харилцагч таньтай бизнес хийх ёстой вэ?
  • Та ажлаасаа ямар үр дүнг хүсч байна вэ?
  • Бид зорилгодоо хэрхэн хүрэх вэ?
  • Энэ байгууллагад амжилтанд хүрсэн хүнийг тодорхойлно уу.
  • Энд ажилладаг хүмүүст юу мэдрүүлэхийг хүсдэг вэ?
  • Мөнгө санхүүгээс гадна ямар зүйлс таныг энэ байгууллагыг орхиход хүргэж байна вэ?
  • Та энэ байгууллагыг дотны найздаа санал болгох уу?
Мөн та танай байгууллагад ажиллахад гардаг онцлог шинжүүд болон ашигтай зүйлсийн талаар илүү дэлгэрэнгүй жагсаалт гаргаж боловсруулах хэрэгтэй. Дараах зүйлс нь эрхэм зорилго болон соёлоос илүү бодитой учраас хүний нөөцийн мэргэжилтнүүд болон хүний нөөц бүрдүүлэгч нар хэлэлцэх дуртай байдаг:
  • Ажлын байрны тодорхойлолт
  • Цалин хөслний мэдээлэл (цалин, урамшуулал, илүү цагийн хөлс, ашгийн хуваарилалт)
  • Бүх төрлийн хангамж /эмнэлгийн болон тэтгэврийн төлөвлөгөө, хадгаламж/
  • Бизнесийн шугам-танай бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Бизнесийн боломж- албан тушаал ахих боломж
  • Амьдралын хэв маяг- ажил амьдралын тэнцвэр эсвэл эрчимтэй уур амьсгал, ажлын шаардлагаар томилолтоор явах гэх мэт.
  • Байршил
  • Салбарт байр сууриа эзлэх (хамгийн сайн бүтээгдэхүүн, ажил олгогчийн сонголт)
  • Олон нийтийн ажиллагаа болон соёлын бусад арга хэмжээнүүд
  • Гадаадад танигдах
Та энэхүү жагсаалтыг үнэн зөвөөр жагсаах албагүй. Эдгээр шинжүүд болон тухайн ажлын байрны ашигтай талууд нь чадварлаг хүмүүстэй хэлэлцэхэд туслах бөгөөд өрсөлдөгч компаниудын эсрэг тэнцвэртэй арга зам болж өгнө. Гэхдээ эдгээрийг үр дүнтэй хянаж болдоггүй. Дэлгэрэнгүй мэдээлэл нь тустай бөгөөд компаний бүх эерэг зүйлсийг тодруулж харуулдаг. Танай ажил олгогчийн брэндийг тодорхойлох эхний оролдлого төгс байх албагүй ч шинэ журамд нийцэж байх хэрэгтэй:
  • Энэ үнэхээр баталгаатай юу? Танай тодорхойлолт бодит байдлыг илэрхийлж байна уу? Танай ажилтнууд танай компаний тодорхойлсон үнэт зүйл ба соёлыг танин мэдсэн үү?
  • Энэ үнэхээр дахин давтагдашгүй байж чадаж байна уу? Танай ажилтан танай байгууллагаас тодорхойлсон брэндийг мэддэг үү? Ижил төстэй брэнд байхгүй юу?
  • Энэ үнэхээр хүчтэй байж чадаж байна уу? Энэ үнэхээр хэрэгцээтэй зүйл үү? Энэ үнэхээр танай байгууллагад ажиллах утга учрыг тодорхойлж байна уу?
  • Энэ холбоо хамааралтай байна уу? Танай гаргасан тодорхойлолт танайд татахыг хүсч байгаа хүмүүсийн хувьд утга учиртай байж чадаж байна уу?
  • Энэ зүйл туршлагыг тодорхойлж байна уу?
Ажил горилогчид, боломжит ажил горилогчид болон ажилчдын хувьд танай ажил олгогчийн брэнд гэдэг бол туршлагад тооцогдоно шүү дээ. Энэ бол уриа лоозон , компаний лого эсвэл хэвлэлийн нийтлэл төдий зүйл биш юм. Энэ бол танай байгууллагын ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа сайн эсвэл муу тохиролцоо гэсэн үг. Эдгээр асуултууд хариулт бүр нь “тийм” байх ёстой. Эс тэгвэл үзэгчид, уншигчдаа алдаж мэднэ. Нэгэн мэргэжилтний хэлж байгаагаар “яагаад хүмүүс танай компанид ажиллах болсон бэ, тэд ажилдаа ирэхдээ юу хийх гэж байгаагаа тодорхойлдог эсэх, бид зөв хүмүүсийг зөв цагт нь байгууллагадаа татаж байна уу” гэдгийг тодруулах хэрэгтэй гэнэ.
ЭХ СУРВАЛЖ:BIZNETWORK

URL:

Сэтгэгдэл бичих