“Хятадын иргэд гадаадад жуулчлахдаа соёлч байх санаачлага ” гаргажээ
Хятадын олон улсын аялал жуулчлалын группээс “Хятадын иргэд гадаадад жуулчлахдаа соёлч байх санаачлагын бичиг “-ийг 8-р сарын 1-д Бээжинд гаргажээ.
Өнгөрсөн онд гадаадад жуулчилсан хятад иргэдийн тоо 83 саяыг давсан нь гадаадад жуулчлагчдын тоо хамгийн түргэн нэмэгдэж буй орны нэг болжээ. Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын төсөөлснөөр, 2020 он гэхэд Хятадын гадаадад жуулчлагчдын тоо 100 саяыг давж, дэлхийн хамгийн том аялагч орон болно. Түүнчлэн гадаадаас жуулчид ирэх дөрөвдүгээр том зах зээл болно.
Уг санаачлагын бичигт аялал жуулчлалын компаниуд үүрэг хариуцлагаа ухамсарлан, ёс суртахуунтай, хууль дүрмийг дээдлэн ажиллаж, тухтай аялах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж уриалсан бол гадаадад аялагчид холбогдох ёс заншлыг ойлгож, соёлч боловсон зугаалж, хууль дүрмийг баримталж, байгаль орчныг хамгаалан тухайн орон нутгийн соёл иргэншлийг хүндэтгэх хэрэгтэй гэжээ.
\Хуар\ china radio
URL:













