Буянтай буурал МАХН-ын дарга Н.Энхбаярт “насаа” үлдээв үү
МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялаас чөлөөлсөн тухай мэдээлэл олныг алмайруулсан. Зарим нэг нь гайхаж хүлээж авч байхад, зарим нь ялыг нь эдүүлсэнгүй хэмээн бухимдаж байсан, намын нөхдийнх нь хувьд баяртай хүлээж авсан нь мэдээж юм.Гэхдээ тэд баярт мэдээг, жаахан “харуусалтай” хүлээж авсан нь хэвлэлд өгсөн яриануудаас нь андашгүй мэдэгдэж буй. Түүнийг ялаас чөлөөлнө, шоронгоос суллагдана гэх мэдээлэл бишгүй л явж байсан. Гэвч суллагдах нь битгий хэл дээрээс нь нэмж ял асуух төлөвтэй байсан билээ.
Гэтэл гэнэт яагаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлэв. Эсвэл хэвлэлээр яриад байсан шиг нууц гэрээнийхээ үүргийг гүйцэтгэв үү… Үгүй юм шиг байна. МУ-ын маань ерөнхийлөгч бурханы оронд одож буй азай буурлынхаа хүсэлийг биелүүлсэн юм биш байгаа гэх таамаг төрж буй.
“Н.Энхбаяр суллагдчихаж, тохиролцоо явагдсан нь гарцаагүй, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амлалтаа биелүүлж, түүнийг өршөөчихлөө ш дээ” хэмээн биднийг ярьж байхад төрийн тэргүүнийг маань төрүүлсэн ээж нь бурхан болов. Яагаад заавал Н.Энхбаярыг суллагдсаны дараа ийм зүйл болов гэдэг бас л сонин.
МАХН-ыхн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өршөөл гуйгаагүй, цагаатгуулахыг л хүссэн. Гэвч Ерөнхийлөгч өршөөчихлөө.. Тэгэхдээ бүр хууль бусаар өршөөсөн гэж байна. Намбарын хүүг уучилсан зарлиг гарсаны дараа Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр зарлигийн талаар юу ч мэдэхгүй байсан.
Уг нь бол хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой хүний нэг. Энэ хүн зарлигийн талаар огт мэдээгүй байдаг нь бас л хачирхалтай. Уучлал хүсч, ялаас чөлөөлүүлэхийг хүссэн өргөдлийг ялтан өөрөө юмуу эсвэл гэр бүлийнхэний хэн нэг нь бичиж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын уучлал хариуцсан референт хүлээн авдаг.
Ийнхүү өргөдлийг судалсаны үндсэн дээр Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөд танилцуулах журамтай байдаг байна. Түүний дараа холбогдох санал дүгнэлт, материалыг авсаны үдсэн дээр уучлал хариуцсан референт танилцуулга бичиж, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх гарын үсэг зурж, зарлигийн төслийн хамт Ерөнхийлөгчийн Тамгын газарт танилцуулна.
Ялтанд уучлал үзүүлэх саналыг Тамгын газрын дарга зөвшөөрч гарын үсэг зурсаны дараа хуулийн зөвлөх нь Ерөнхийлөгчид танилцуулан шийдвэрлэдэг гэх юм билээ.
Гэтэл энэ ажил иймэрхүү үе шат дамжилгүй гэнэт л бичигдсэн гэхээр жаахан хачирхайлтай…
Уг нь МУ-ын ерөнхийлөгч энэ хүнийг өршөөнө гэж бодож байсан бол хуулийн дагуу, шат дамжлагаар нь л явуулах ёстой байсан. Гэвч Н.Энхбаярын талаас ямар нэгэн уучлалт гуйсан захидал ирүүлээгүй гэж байгаа.
Тиймээс Ерөнхийлөгч гэрээнийхээ үүргийг гүйцэтгэхийн тулд ийнхүү хууль бусаар хуулийн зөвлөхийнхөө эзгүй хойгуур яаралтай зарлиг гаргасан юм биш байгаа гэж хардах нэгэн байгаа юм.
Гэхдээ ингэж муугаар бодохгүй өөрөөр бас хардах өнцөг байна. Буурал ээж нь явахаасаа өмнө хүүгээсээ аминчлан гуйсан юм биш байгаа гэж. Тиймээс хүү нь буянтай буурлынхаа эцсийн хүсэлтийг биелүүлэхийн тулд ийнхүү гэнэт зарлиг гаргачихсан юм биш байгаа даа…
Ямартай ч үйл явдал нэг иймэрхүү л өрнөж, харин цаашид Ерөнхийлөгч яагаад түүнд уучлалт үзүүлж, ялаас чөлөөлөх болсон. МАХН-ынхан уучлалт хүссэн үү.. эсвэл буянтай буурлын хүсэлт байв уу гэдэг нь тодорхой болох биз. Харин МАХН-ынхан болон Н.Энхбаярын хувьд уучлалтыг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа билээ.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“
URL:













