Матар сургагч зоригт хүү

610x20130121094439_1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc

Эдгээр зургийг харсан хамгийн аймшиггүй амьтан судлаач нар ч цочиж магадгүй. Уг зураг дээр 3 настай Чарли Паркер хэмээх хүү Хойд Америкийн Гамп нэртэй матрыг тэвэрч мөн ноцолдож байна.

Энэхүү эрэлхэг хүүг эдүгээ Австралийн хамгийн залуу байгаль судлаачад тооцож буй бөгөөд Паркер үнэхээр хэвлээр явагчдийн мэргэжилтэн болоод байгаа гэнэ. Тэрбээр 2.5 урт аварга могойг хээвнэг тэвэрдэг нь үүнийг илтгэнэ.

Ихэнх эцэг эх хүүхдээ иймэрхүү аюулаас холхон байлгахыг хичээдэг бол Паркер багаасаа гүрвэл, могойтой тоглож өсчээ. Учир нь түүний аав ээж Викториа дахь Балларетийн амьтны хүрээлэнг эзэмшдэг юм. Түүний аав, тус хүрээлэнгийн эзэн Грегийн өгүүлсэнээр бол тэднийх гурван үеэрээ энд амьдарч, амьтан хамгаалагч хийж байжээ.

“Бид түүнийг заавал амьтанд хайртай бол гэж шаардаагүй ч тэр өөрөө л хэвлээр явагчдад дуртай болчихсон. Бусдын адил тэр зарим зүйлээс айдаг ч зарим зүйлээс огтхон ч айдаггүй” хэмээн Грег өгүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих