Motorola “Моto X” гар утсаа албан ёсоор танилцууллаа
“Motorola” компани “Moto X” гар утсаа албан ёсоор танилцууллаа. Энэ нь “Motorola” “Google”-д худалдагдсанаас хойш интернэтийн гиганттай хамтран гаргаж байгаа анхны гар утас юм.Өнгөрсөн оны тавдугаар сард “Google” компани 12.5 тэрбум ам.доллараар гар утас үйлдвэрлэгч компанийг худалдан авч байсан.4G – LTE сүлжээнд ашиглах боломжтой “Moto X” нь энэ сарын сүүлчээр юм уу, ирэх сарын эхээр АНУ-д 199 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах юм байна. Хэрэглэгчид теле холбооны компанитай хоёр жилийн гэрээ байгуулж лизингээр худалдаж авах боломжтой юм.
“Moto X”-ийн үзүүлэлт:
Хэмжээ: 129.3х65.3х5.6-10.4мм
Жин: 130 грамм
Дэлгэц: 4.7 инч, AMOLED (RGB) / HD 720p
Батерей: 2200 mAh
Арын камер: 10MP / LED Flash / 1080p video (30fps)
Нүүрний камер: 2MP 1080p HD video
Үйлдлийн систем: Android 4.2.2
RAM: 2GB
Багтаамж: 16GB стандарт багтаамжтай. “Google Drive”-д хоёр жилийн хугацаатай 50GB хүртлэх зүйл агуулж болно. Bluetooth 4.0 LE + EDR
URL:












