Израилийн холбогдох төлөвлөгөөг Америк маш анхаарч байна

usa_israel_flag_large-middle12-нд Израиль Палестины энхийн хэлэлцээ эхлэхтэй холбогдуулан Америкийн төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мари Харф Израилийн оршин суугчдын цэг нэмж байгуулах асуудалд Америк анхаарал хандуулж буйг мэдэгджээ.

Мари Харф мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энхийн хэлэлцээ сэргэх гэж буй нөхцөлд Израиль дээрх төлөвлөгөөг мэдэгдэх нь байдлыг маш эмзэг болгоох тул Америк Израилийн засгийн газрын хамгийн шинэ мэдэгдлийг онцгой анхаарч байна гэжээ. Тэр мөн Америкийн уг асуудлаарх байр суурийг илэрхийлж, Израиль цаашид оршин суух цэг байгуулах нь хууль зөрчиж байна гэжээ.
Израилийн засгийн газар 11-нд Иордан голын баруун эрэг болон Иерусалимд 1200 өрхийн орон сууц байгуулахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн бөгөөд хэдэн цагийн дараа Палестины 26 хоригдлыг суллана гэж мэдэгджээ.

Израиль Палестин энэ сарын 14-нд Иерусалимд 2 дах удаагийн энхийн хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн ба 3 дах хэлэлцээг Иордан голын баруун эргийн Жерикод хийхээр тогтжээ.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих