Орон сууцны зээлийн санхүүжилт дуусаагүй

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өчигдрийн байдлаар ипотекийн зээлээс 789,1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлтийг арилжааны банкуудад ирүүлжээ. Үүнээс банкууд 14812 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 419,3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлж, 298,1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт ирүүлснээс банкууд 4193 иргэнд 225,3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг шинээр олгоод байгаа аж.

URL:





