Нарантуул худалдааны төв 19, 20-нд ажиллахгүй

Нийслэлийн зарим газар зам засварын ажил үргэлжилсээр байна.

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн  хуралдаанаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн билээ.

Ингэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм. Тиймээс засварын ажил хийгдэх  энэ сарын 19, 20-ний өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллахгүй юм байна.

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих