Энэтхэгт мухар сүсэгтэй тэмцэгч эр буудуулан нас барлаа

indiiЭнэтхэгийн Махараштра мужийн Пуна хотод хар дом хийгчидтэй идэвхтэй тэмцэгч Нарендру Дабхолкара хэмээх эр бусдын гарт амиа алдлаа. Түүнийг өглөө салхилж явах үед нь буулсан байсан юм. Тэрээр 1989 оноос өөрийн үүсгэн байгуулсан “Сохор сүсэг бишрэлийг арилгах хороо” гээчийг тэргүүлсээр ирсэн бөгөөд Энэтхэгийн ард иргэдийг шинжлэх ухаанч үзэл төлөвшүүлэх, мухар сүсгээс холдуулахад анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.

Мөн шашин шүтлэг, мухар сүсгээс болж хүмүүстэй харгис хэрцгий хандах, мал амьтанаар тахил өргөх зэрэг зан үйлийг устгахаар хүмүүст ухуулга сурталчилгаа хийдэг байжээ. Энэтхэгийн хүн амын 80 хувь нь хинди шүтлэгтэй бөгөөд хар домын зан үйлд итгэдэг ажээ.

http://orloo.info/readfull/entertainment/13598-2013-08-21-14-09-40


URL:

Сэтгэгдэл бичих